Цаг хугацааны машин
Хэрвээ надад дээрх шиг цаг хугацааны машин байвал би өнгөрсөн үерүүгээ эргэж очоод их зүйлийг өөрчилнө дөө гэж боддог байж билээ. Бас болоогүй ээ ирээдүйрүүгээ явна, юмс яаж өөрчлөгдсөн байхыг харна, одоо байгаа дэлхий ямар болсон байх бол, би хөгшрөөд ямархуу хүн болох вэ, миний эхнэр хэн бэ, бид хэдэн хүүхэдтэй болсон байх бол гээд л хармаар санагдах зүйл олон шүү. Харин жаахан ухаан суугаад ирсэн чинь юу гэж боддог болсон гээч. Ирээдүйрүүгээ аялах боломжтой санагдах болсон юм. Энэ зүгээр л миний бодол шүү. Шууд утгаараа цаг хугацааны машин бүтээлээ гэхэд түүгээр аялах ямар ч боломжгүй юм шиг санагдаад байгаамаа. Тэгээд жаахан эргүүлж тойруулаад бодоод үзсэн надад ийм гаргалгаа гарсан юм л даа. Цаг хугацааны машин бүтээлээ гэж бодъё. Гэтэл ирээдүй маань байхгүй байгаа шүү дээ. Би тэгэхээр цаг хугацааны машиндаа суугаад ирээдүйрүүгээ эсвэл өнгөрсөн цаг үерүүгээ аялах аль эсвэл машиндаа суухгүй туршиж ч үзэхгүй байх, гээд л олон төрлийн ирээдүйг өөртөө зохиож болох юм.
Жаахан бодитой болгохын тулд зураг ашиглалаа. Тэгэхээр шулуун зураас бол миний өнгөрсөн үе юм. Таван хошуу бол би гэж бодъё. Аа харин миний урд хоосон бий болоогүй байгаа хэлэхийн аргагүй олон сонголт, ирээдүй байгаа бөгөөд би түүний алийг нь ч сонгон амьдарч болох юм. Энэ бүтээгдээгүй ирээдүй дотор миний өнгөрсөнөрүүгээ аялах ирээдүй ч багтаж байгаа юм. Жаахан ойлгомжгүй санагдаж байна уу. Тийм л дээ гэхдээ бид хэзээ ч ухардаггүй цаг хугацаатай ертөнцөд амьдарч байгаа билээ. Тэгэхлээр би өнгөрсөндөө очиж олон зүйлсийг өөрчлөх санаа агуулсан ирээдүйг зохиож амьдарлаа үргэлжлүүлж болно гэсэн үг. Гэхдээ цаг хугацааны машинтай бол шүү дээ. За тэгэхээр би бүтээсэн цаг хугацааны машиндаа суугаад өнгөрсөн үедээ очиж нэг зүйл өөрчлөх ч юм уу зүгээр л зугаалах зорилгоор явлаа гэж бодъё. Гэтэл өнгөрсөнд миний амьдралтай отолцох ямар нэг зүйл өөрчлөгдлөө гэхэд би цаг хугацааны машин бүтээхгүй болчих ч юм билүү. Тэгэхээр өнгөрсөнд юу ч өөрчилж болохгүй болчхож байгаа юм. Нэг зүйл л өөрчлөгдөхөд хэдэн мянган салаа сонголт, ирээдүйгээс аль нэгд нь ороод л явчхан шүү дээ. Тэгээд л шинэ ирээдүй би боллоо гэхэд би яг тэр өнгөрсөн цаг хугацаанд уусаад алга болно гэж бодож байна.
Яагаад гэхээр би баруун тийш харж байгаад зүүн тийш эргэж харсан өнгөрсөн үйл явдлыг өөрчлөөд, зүүн тийш эхлээд харсан болгочихлоо гэж бодъё. Дараа нь дээшээ харах уу, доошоо харах уу, Баруун тийш харах уу, нүдээ аних уу гээд олон сонголт хийгээгүй шинэ ирээдүй гараад ирэх бөгөөд би түүгээр амьдраагүй, сонголтоо хийгээгүй билээ. Харин цаг хугацаа аль хэдийн өнгөрөөд явчихсан болохоор би яг тэр мөчид байхгүй болно гэсэн үг юм. Үүнээс үзэхэд өнгөрсөнд очлоо гэхэд хэнтэй ч юм ярьж хэний ч анхаарлыг татаж, юунд ч гар хүрч болохгүй гэсэн үг юм. За тэгэхээр би гэдэг хүн өнгөрсөндөө юм өөрчилж болохгүй болчихлоо шүү дээ. Харин сайхан зугаалаад ирнэ гэж бодоод цаг хугацааны машиндаа суугаад 13-р зуун Чингис хааны үерүү юм уу өөр нэг тийшээ явлаа гэж бодъё. Энэ бас л бүтэхгүй санаа юм. Би гэдэг хүн цаг хугацаагаар зугаалахаар нөгөө машинаар яг хөдөлсөн цаг хугацаа хүртэл л амьдрах болчхож байгаа юм. Миний ирээдүй өнгөрсөнөрүүгээ сонголтоор үргэлжилж байгаа шүү дээ. Зугаалж зугаалж дуусаад эргээд ирлээ гэхэд би ахиад яг өнгөрсөнөрүүгээ аялах гэж байна шүү дээ. Цаашаа үргэлжлэх ирээдүй маань өнгөрсөндөө хэрхэн зугаалсан билээ тэр л болж хувирна. Миний өнгөрсөндөө аялсан цаг хугацаа маань миний шинээр зохиосон ирээдүй болчихсон шүү дээ. Нэгэнт би өнгөрсөнд юу ч өөрчилж, гар хүрч, хэн нэгний анхаарал татаж болохгүй нь тодорхой болсон учраас эргэж ирээд ирээдүйгээ өөрчилнө гэсэн ойлголт огт байхгүй бөгөөд үхэхийг л хүсээгүй бол тийм алхам хийхгүй. Өнгөрсөн цаг хугацаанаас буцаад ирээдүйдээ ирэх аялал эхлэлээ гэдэг нь яг мөн чанараараа бол өнгөрснөөс өнгөрсөнд аялах тойрог хэлбэрийн эхлэл төгсгөлгүй орон зайд уусгах юм.
Тэгээд үүнээс аваад үзэхэд цаг хугацаагаар, өнгөрсөн болон ирээдүйдээ аялах нь хэзээ ч бүтэхгүй зүйл юм. Ирээдүйрүүгээ аялна гэвэл ямар ч сонголт хийгдээгүй байгаа хоосон орон зайд ганцаараа хаягдана л гэсэн үг шүү дээ. Бүтээгдэж бий болоогүй байгаа хоосон орон зайгаар зугаалах хэнд сайхан санагдана гэж. Надад лав биш. Хэрвээ бурхан гэж байдаг, бидний хувь заяаг хэн нэгэн урьдаас төлөвлөөд зурчихсан байдаг гэж үзэх юм бол өнгөрсөнд ч ирээдүйд ч аялж болох юм. Би хувь заяа амьдралын зураг энэ тэрд итгэдэггүй л дээ. Бид өөрөө л өөрийнхөө ирээдүй, зам мөрийг зурдаг гэж боддог. Тиймээс л цаг хугацаагаар хүний зохион бүтээсэн техникээр аялах нь бүтэхгүй зүйл гэдэг гаргалгад хүрээд байгаа нь энэ. Харин цаг хугацаанд аялах нэг арга байна аа. Энэ бол бидний оюун ухаан юм. Хүний оюун ухаанд хязгааргүй хүч агуулагдаж байдаг гэдгийг өчнөөн олон суут хүмүүс, мундаг мэргэжилтэн, эрдэмтэд, амжилтад хүрсэн хүмүүс хэдэн зуун жил хэлсээр ирсэн билээ. Үүнийг би дахиж хэлээд хэрэггүй байх гэж бодож байна. Тэгэхлээр өнгөрсөндөө аялъя гэж бодож байгаа бол түүх унш, амьдралдаа тохиолдсон зүйлүүдээ мартахгүйг хичээ. Санаж, дурсаж, өөртөө өнгөрснөө эргэцүүлэн бодох цаг гарга л гэж хэлмээр байна. Цаг хугацааны машинаар өнгөрсөндөө очих болсон ч санаж байгаа л тэр үерүүгээ л явахаас цааш ялгаа юу байна. Харин ирээдүйд аялъя гэж бодож байгаа бол хүсэж мөрөөдөхөд өөртөө цаг гарга л гэж хэлье. Нэгэнт зурагдаагүй ирээдүйг яаж зурах нь таны дурын асуудал болохоор ирээдүйгээ яаж харж байна түүнийгээ л бүтээхийн төлөө зам мөрөө хөөх хэрэгтэй байх. Та алхах үйлдэл хийх гэж байгаа гэж бодъё. Урагшаагаа хоёр алхал уу , гурав алхах уу, хэсэг зогсох уу. Эсвэл юм уух уу, ном унших уу, унтах уу, идэх үү, уйлах уу, инээх үү, уурлах уу, амьдрах уу, амиа хорлох уу, бүгд л таны сонголт болохоор ямар нэгэн ид шид миний амьдралд тохиолдоно, зургаараа л болог гэж өөрийгөө гаргууд гаргаж байна уу. Тэгж бодох хэрэггүй гэж хэлмээр байна. Ингээд эцэст нь хэлэхэд маш хүчтэй чин сэтгэлээсээ мөрөөдөж, түүндээ хүрэх замаа ирээдүйгээ өөрөө л зохио гэж хэлье дээ. Хэн ч бидний амьдарч байгаа цаг хугацаанаас түрүүлж амьдраагүй, бүгд зэрэгцээд л амьдарч байгаа гэдгийг байнга санаж яваарай найз нараа. Харин ирээдүйгээ урьтаж харж, түүндээ итгэж чадсан хүмүүс л хэдэн алхмаар түрүүлж яваа юм шиг харагддаг юм.
Б. Батбаяр 2011он
Сэтгэгдэл:
dundaa orchihood ireeduigui bas unsursungui bolood jaahan buhimdlaa. Nzaaa chinii heldeg sanaa zuv shuu . Good luck
did end esreg yortonts bii ter yortonts bidnii gaduur orshij baidag bolhoor ochih barag bolomjgui herev tiishee hureh tomyooog olson hun bol ochij bolno zza olom yum yarchila