Хайрт минь чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе
Цэцэнбилэг
Чи надад бурхнаас өгсөн бэлэг
Өнөөдөр зүрх минь чи нууцаа дэлгэ
Намайг зөвхөн чамд хайртай гэж хэлэг
Чамдаа анх дурлаад би хэлмээр байсан үгс
Чагнаад бас сонсоод үзвэл үнэхээр үзэмж төгс
Чимээгүй сэтгэл дотроо нуусан хэдэн үгс
Цаг хугацааг буцааж бүхнийг санагдуулна сонс
Чамтайгаа харц тулахаар зүрх минь хүчтэй цохилдог
Цээжийг минь дэлдэх бөмбөр хайрын хэмнэл тоглодог
Энэ үед л багтаж ядсан олон үгс агшдаг
Хоолой ноос халуу шатаад гэдэсрүү шууд огшдог
Би чамдаа хайраа зориулж харцаараа хэлмээр байсыма
Өчигдөр бодсон бодлоо өнөөдөр ярихаас айсыма
Чамайг надад дурлаасай гэж өрөөсөн хайраа нуусыма
Чимээгүй шөнийн зүүдэнд зөвхөн чамдаа нээсийма
Энэ миний хайр дурлал азгүйдэн төгсгөлгүйн тулд
Эцэст нь би өөрөө ганцаардан үлдэхгүйн тулд
Тэнгэрийн ганц шувуухай минь би чиний зүрхний угт
Урсан орж сэтгэлд чинь тэнгис болтол цутгана аа тувт
Цэцэнбилэг
Чи надад бурхнаас өгсөн бэлэг
Өнөөдөр зүрх минь чи нууцаа дэлгэ
Намайг зөвхөн чамд хайртай гэж хэлэг
-Жинхэнэ эр хүнийг таньдаг болохын тулд, муу эрийг хайрлаж үзэх хэрэгтэй. Мае Вест
-Чамд хайр байсан цагт өөр юу ч хэрэггүй мэт санагдана. Харин байхгүй бол өөр юу ч байгаад хангалтгүй мэт санагдана. Жэймс Берри
-Би чамайгаа өдөр бүр илүү ихээр хайрладаг. Өнөөдөр өчигдрийнхөөс илүү ч маргаашнаас бага хайрлаж байна. Розмонд Жерард
Хайр яг л элсэн цаг шиг. Ухаан санаа улам л хоосрохын цагт зүрх сэтгэл дүүрсээр байдаг. Юлес Ренард
-Чиний тухай бодох болгонд нэг цэцэг ургадаг байсан бол би насан турш цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж амьдрах байсан.
-Хэн ч чиний харааг булааж болно. Гэвч онцгой нэгэн л зүрхийг чинь булааж чаддаг юм.
-Хайр надаас юу ч асуудаггүй хэрнээ, надад асар их эрч хүч хайрладаг. Уильям Шейкспир
-Дурлалгүй амьдрал бол жимсгүй модтой адил. Халил Гибра
-Хүнд жинхэнэ аз жаргалыг хоёр л зүйл мэдрүүлдэг. Нэг нь хайрлах, нөгөө нь хайрлуулах. Жеорж Сэнд
-Энгийн нэг "Би чамд хайртай" гэдэг үг хэдэн тэрбум доллараас ч үнэ цэнэтэй.Фрэнк Синатр
-Хайрлуулна гэдэг хичнээн сайхан хэрэг вэ! Гэвч хайрлана гэдэг түүнээс ч илүү сайхан хэрэг! Виктор Хюго
-Дурласан хүний нэг хором, дурлаагүй хүний нэг жилтэй тэнцэнэ. Афра Бенн